ЭМЯ: 270 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ЭМЯ: 270 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Өнөөдөр /2020.09.24/ Монгол улсад коронавирусийн халдварын тохиолдол илрээгүй байна. Тодруулбал, Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 270 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Манай улсад нийт зөөвөрлөгдөн орж ирсэн 313 тохиолдол бүртгэгдсэнээс 302 нь эдгэрч, ХӨСҮТ-өөс гарчээ. Одоогоор ХӨСҮТ-д 11 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд есөн хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байна хэмээн Эрүүл мэндийн яам өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.