С.Тулга: Ерөнхий сайдад буруу байхгүй, доор нь байгаа хархнууд …

С.Тулга: Ерөнхий сайдад буруу байхгүй, доор нь байгаа хархнууд …

Манай улсын эмэгтэй баг, тамирчид 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр Токиогийн олимпод орох эрхээ авсан билээ. Тэгвэл одоо эрэгтэй баг, тамирчид олимпод орох эрх авахын төлөө өрсөлдөх гэж буй юм. Гэтэл эрэгтэй, эмэгтэй багийнханд бэлтгэл хийх заал олдохгүй, Биеийн тамир спортын хороо зэрэг төрийн байгууллагууд дотогш нэвтрүүлэхгүй байгаа аж. 

Энэ асуудлаар дасгалжуулагч С.Тулга өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж учир байдлаа тайлбарласан. Бид энэ талаар дасгалжуулагч С.Тулгатай ярилцаж байна.

Тэрбээр "Жилд 6-7 тэрбум төгрөгийг олимп болон спортын тэмцээнүүдэд зарцуул гэж улсын төсвөөс олгодог. Гэтэл бид 15-16 жил спортын салбарт ажиллахдаа энэ мөнгөнөөс нь нэг ч удаа авч үзээгүй. Татвар төлөгчдийн мөнгийг завшдаг, хулгайлдаг хүмүүс байдаг байх. Тэр хүмүүс нь биднийг сагсан бөмбөгийн зааланд оруулдаггүй. Өнгөрсөн хугацаанд бид хэл ам хийлгүй байсан. Гэтэл сүүлийн үед энэ байдал хэрээс хэтэрсэн. Монголын авьяаслаг залуус, охид дэлхийд сагсанбөмбөг тоглодог ч Монголдоо бэлтгэлээ хийж чадахгүй байна шүү дээ. Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Шаравжамц болон  Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Тамир зэрэг хүмүүс манай тамирчдыг ийм байдалд оруулж байна. Энэ хүмүүс шигшээ багт өөр хүмүүс оруулаад цалин хөлсийг нь өөрсдөө авчихдаг. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандсан. Тэд ч сайн мэдэхгүй байх. Харин доогуур ажиллаж буй хүмүүс нь будлиантуулдаг. Тамирчдын мөнгийг аваад идчихдэг байж болохгүй шүү дээ" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: