БАРИМТ: Улсын төсвийн 110 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт НИТХ-ын дарга Р.Дагвыг шалгаж байна

БАРИМТ: Улсын төсвийн 110 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт НИТХ-ын дарга Р.Дагвыг шалгаж байна

НИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг АНУ-ын Флорида мужийн Майами хотын удирдлагуудтай зөвшилцсөний дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах тухай асуудлаар 2020 оны 01 дүгээр сарын 17-22-ны хооронд зохион байгуулагдах хамтарсан сургалтад оролцуулах тогтоолыг НИТХ-ын 12 угаар сарын 24-ны өдрийн хуралдаанаар баталжээ. 

Сургалтын болон албан томилолтод шаардлагатай 110.8 сая төгрөгийг нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаас гаргаж зориулалтын бусаар буюу гадаад томилолтод зарцуулсан нь тогтоогдоод байна.  Уг хэргийг хууль зөрчиж албан, тушаалын эрх мэдээ ашигласан хэмээн хуулийн байгууллага үзэж байгаа аж. 

Энэхүү хэргийг нийслэл дэхь төрийн аудитын газраас илрүүлж Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны санхүүгийн нэгдсэн аудитын тайланд тусгажээ. Хамгийн ноцтой нь санхүүгийн тайланг шалгахад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь урьдчилан гарсан зардлын дансны 211.9 сая төгрөгийн үлдэгдэлд тооцоо нийлж актаар баталгаажуулалгүй, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлын зардлаас 110.8 сая төгрөгийг гадаад томилолтын зардалд зарцуулцсан нь тодорхой болжээ. 

Тиймээс уг хэрэгт холбогдуулан НИТХ-ын дарга Р.Дагвыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутган шалгаж байна гэх мэдээлэл байна.