ЭМЯ: Өчигдөр 453 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрсэн

ЭМЯ: Өчигдөр 453 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрсэн

Өнөөдөр/2020.09.22/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 453 сорьцод шинжилгээ хийсэн байна. Эдгээрээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол 313-д хүрээд байна. Үүнээс 302 хүн эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа 11 хүн байна. Эмчлэгдэж буй хүмүүсийн 4 нь биеийн байдал хүнд, 7 нь хөнгөн гэсэн оноштой байгаа ажээ.

Эдгэрсэн 302 хүний 8 нь хяналтад, 7 нь гэрийн ажиглалтад, 287 хүний тусгаарлалт, ажиглалтын хугацаа дуусжээ.