Нийслэлийн МАН, АН-ын хороод ирэх сонгуулийн дараа татан буугдах уу

Нийслэлийн МАН, АН-ын хороод ирэх сонгуулийн дараа татан буугдах уу

Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалт ирэх аравдугаар сарын 15 ны өдөр болно. Харин тус сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 01 ны өдөр эхлэх хуулийн зохицуулалттай. 

Тэгвэл МАН болоод АН-уудын орон нутгийн сонгуулийн гол өрсөлдөөн Нийслэлийн ИТХ-ын сонгууль дээр явагдах төлөв ажиглагдаж байна. Учир нь НИТХ-ын сонгуульд олонх болсон улс төрийн нам ирэх 4 жилийн хугацаанд хотыг удирдах юм. 

Дээрх хоёр намын бүтцийн хувьд Нийслэлийн намын хороод нь чухал байр суурийг эзэлдэг. Иймд тус намын хороодын намын дарга нарын албан тушаалын эрэмбэ, намын даргынхаа дараа бичигддэг гэж болно. Иймд энэ сонгуулийн өмнөхөн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар тус намын ЕНБД Д.Амарбаясгалан нарын дунд эрх мэдлийн төлөөх ширүүхэн маргаан болсон гэж буй бол, Нийслэлийн АН-ын дарга н.Баттулга тус албан тушаалаа Ерөнхийлөгчийн зөвлөх асан Д.Пүрэвдаваад түр өгсөн. Энэ бүгд бол Нийслэлийн МАН, АН-ын хороод нь нам дотроо ямар том эрх мэдэлтэй, түүний төлөө өрсөлдөөн их байдгийн тод илрэл юм.

Тэгвэл МАН, АН дахь энэхүү том бүтэц, эрх мэдлийн эрэмбээ орон нутгийн сонгуулийн хоёр нам татан буулгаж магадгүй. Улмаар намын бүтэцэд газар, хэлтсийн статустай болгож, жижиглэнэ гэх мэдээлэл байна.