ЭМЯ: Коронавирусийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, есөн хүн эмчлүүлж байна

ЭМЯ: Коронавирусийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, есөн хүн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Манай улсад шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар коронавирусийн нийт 311 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс 302 нь эдгэрсэн бол есөн хүн эмлүүлж байна. Эдгэрсэн 302 хүнээс 281 нь ажиглалтаас гарч энгийн амьдралын хэв маягтаа орсон бол

-13 хүн гэрийн ажиглалт

-8 хүн хяналтад байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 64,396 хүн коронавирусийн шинжилгээ хийж, 25,560 хүнийг тусгаарлажээ. Одоогийн байдлаар 3,895 хүн тусгаарлалтад ажиглагдаж байгааг ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.