Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, Их нууруудын хотгор болон говь талын нутгаар өдөртөө хална. Энэ сарын 8, 9, 10-нд нутгийн зарим газраар, баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Энэ сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
ӨНӨӨДӨР /2019.07.07-НЫ ӨДӨР/
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Их нууруудын хотгор болон Алтай өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар 18-23 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.