Тавдугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнхболор-Эрдэнэ” компанид үйлдвэрлэлийн осол гарсан байна. Тодруулбал, тус компанийн шохойн чулууны үйлвэрт осол гарч, уурхайн ажилтан 40 настай эрэгтэй М ажил үүргээ гүйцэтгэж байгаад халуун чулуунд дарагдан газар дээрээ нас барсан гэж эх сурвалж мэдээллээ. Одоо тус хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.