Тусгаарлалтад байсан 14 иргэн хордлогод орж ХӨСҮТ-д хүргэгджээ

2020-09-15 13:15

ТОДРУУЛГА: “Dream” зочид буудалд хордсон иргэд хамгийн сүүлд гурван төрлийн хоол идсэн гэв

Өнгөрөгч наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 20 орчим хүн "Дрийм" зочид буудалд тусгаарлаж байжээ. Гэтэл эдгээр 14  хүн хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгдсэн гэх мэдээлэл байна. Бид энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "14 иргэн хоолны ХӨСҮТ-д хүргэгдсэн үнэн. Яг ямар шалтгаанаар, юунд хордсон болохыг одоогоор шууд хэлэх боломжгүй байна" гэх мэдээллийг өгөөд буй.

Харин тус буудалд тусгаарлагдаж байсан ч хордсон гэх оноштойгоор ХӨСҮТ-д хүргэгдэн эмчлүүлж буй нэгэн иргэнээс бид болсон явдлын талаар тодрууллаа.

-Хэзээнээс хордлогын шинж тэмдэг илэрч эхэлсэн бэ?

-Сүүлийн хоёр хоног суулгаж, гүйлгээд байсан учир ХӨСҮТ-д өчигдөр шөнийн 01:00 цагийн үед хүргэгдсэн. Одоо эмчилгээ хийлгээд бие дээрдэж байна. Одоогоор бүх төрлийн шинжилгээгээ өгчихсөн байгаа. Хариу нь 72 цагийн дараа гарна гэсэн.

-Сүүлд ямар хоол идсэн бэ. Ер нь тус зочид буудлын хоолны чанар, хүртээмж хэр байсан бэ?

-Гүйлгэж эхлэхээсээ өмнө банштай шөл, хуушуур, будаатай хуурга идсэн. Эрэгтэй хүмүүсийн хувьд хоолны хэмжээ жаахан бага санагдсан.

-Хоол идэж байх үед сонин амттай байсан ч гэх юм уу ямар нэг сэжигтэй зүйл ажиглагдсан уу?

-Тус хоолнуудын мах нь их сонин амттай байсан. Юуны мах болохыг нь мэдэхгүй байна.

2020-09-15 12:33

Тусгаарлалтад байсан 14 иргэн хордлогод орж ХӨСҮТ-д хүргэгджээ

Өнгөрөгч наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 20 орчим хүн "Дрийм" зочид буудалд тусгаарлаж байжээ. Гэтэл эдгээр 14  хүн хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгдсэн гэх мэдээлэл байна. Бид энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "14 иргэн хоолны ХӨСҮТ-д хүргэгдсэн үнэн. Яг ямар шалтгаанаар, юунд хордсон болохыг одоогоор шууд хэлэх боломжгүй байна" гэх мэдээллийг өгч байна.

Бид үйл явдлыг эргэн мэдээлнэ.