Д.Нямхүү: ОХУ-ын ачаа тээврийн нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ

Д.Нямхүү: ОХУ-ын ачаа тээврийн нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаа ээлжит мэдээллээ хийж байна. 2020 оны есдүгээр сарын 9,10-нд буюу сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд 1,816 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,815 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнээс халдвар илэрчээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Халдвар авсан иргэн нь ОХУ-ын ТИР машины жолооч, 53 настай эрэгтэй хүн байна. Уг тохиолдлыг Дархан-Уул аймгийн салбар лабораторид анх илрүүлж, ХӨСҮТ-ийн төв лабораторид баталжууллаа. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 311 боллоо. Үүнээс 298 хүн буюу нийт тохиолдлын 96 хувь нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд ес, гэрийн ажиглалтад 26 хүн байгаа бол 263 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 13 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна. Тэдгээрийн зургаан хүний биеийн байдал хөнгөн, долоон хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.