Улсын их баяр наадмын бөхийн барилдааны тавын даваанаас хойш тунаж, үлдсэн 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Тус шинжилгээний хариу хоёр хоногийн өмнө БНСУ-аас ирсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар том цолтой гурван бөхөөс допинг илэрсэн байна. Яг одоо Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бөхчүүдэд шинжилгээний хариуг танилцуулж байгаа аж.