Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард хийгдэх 12 тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон. Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэг үйлдэж, нийт 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3380 иргэнээ татан авах юм.
Энэ сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн шинэчилсэн хуваарьтай танилцана уу.
- -9 сарын 12-нд Токио-Улаанбаатар
- -9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
- -9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
- -9 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- -9 сарын 17-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/
- -9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
- -9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
- -9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
- -9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
- -9 сарын 25-нд Сидней-Улаанбаатар
- -9 сарын 28-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.