Д.Нямхүү: Манайд батлагдсан нийт тохиолдлын 95 хувь нь эдгэрсэн

Д.Нямхүү: Манайд батлагдсан нийт тохиолдлын 95 хувь нь эдгэрсэн

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Есдүгээр сарын 7, 8-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 350 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Манайд батлагдсан нийт 310 тохиолдлын 296 эдгэрсэн буюу 95 хувь нь эдгэрсэн. Үүнээс сувилалд есөн хүн, гэрт 29 хүн, тандалтын хугацаа дууссан 258 хүн байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 14 коронавирусийн халдвартай хүн байгаагаас найман хүн хөнгөн, 6 нь хүндэвтэр байна. Өчигдөр Хонгконгоос ирсэн 261 зорчигчийн шинжилгээний хариу маргааш ирнэ" гэв.