ОХУ-ын иргэнээс чихэр авсан хүүхдүүдийг тав хоног ажиглаад, хариу нь сөрөг гарвал явуулна гэв

ОХУ-ын иргэнээс чихэр авсан хүүхдүүдийг тав хоног ажиглаад, хариу нь сөрөг гарвал явуулна гэв

Коронавирус цар тахлаас урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд манай улс хилээ хааж, гадаадад байгаа иргэдээ зөвхөн тусгай үүргийн нислэгээр авчирч буй. 

Харин дотоод болоод гадаад /Алтанбулаг-Замын-Үүд/-ын ачаа тээврийн үйлчилгээг шууд нэвтрүүлж, жолооч нарт хатуу шаардлага тавьж буй. Тухайлбал, тэднийг зөвшөөрсөн цэгт зогсож, Монголд олон нийтийн газар зорчуулахгүйгээр цагдаагийн хамгаалалтад шууд улсын хил нэвтрүүлж буй.

Гэтэл сарын 04-ний өдөр ОХУ-ын транзит тээврийн жолооч манай улсын хилээр нэвтрэх явцдаа Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зам дагуу тоглож байсан 5-12 насны зургаан хүүхдэд авто машины цонхоор чихэр шидэж өгсөн зөрчил гаргаж, улмаар тэдгээр хүүхдийг асран хамгаалагчийн хамт тус сумын эмнэлэгт тусгаарлалтад авсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар бид албаны эх сурвалжаас тодруулахад “Цаадуул нь өвчтэй хүмүүс биш учраас үүнийг хавьтал гэж үзэхгүй. Тухайн жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарсан учраас ажиглалтад байгаа. Одоо тэдгээр хүүхдүүдийг дөрөв, тав хоног ажиглаад шинжилгээний хариу нь сөрөг гарвал явуулна” гэж ХӨСҮТ-иын мэргэжилтэн мэдээллээ.