Тээврийн жолоочийн шидсэн чихэрийг авсан зургаан хүүхдийг тусгаарлажээ

Тээврийн жолоочийн шидсэн чихэрийг авсан зургаан хүүхдийг тусгаарлажээ

Коронавирус цар тахлаас урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд манай улс хилээ хааж, гадаадад байгаа иргэдээ зөвхөн тусгай үүргийн нислэгээр авчирч буй.

Харин дотоод болоод гадаад /Алтанбулаг-Замын-Үүд/ ын ачаа тээврийн үйлчилгээг шууд нэвтрүүлж, жолооч нарт хатуу шаардлага тавьж буй. Тухайлбал, тэднийг зөвшөөрсөн цэгт зогсож, Монголд олон нийтийн газар зорчуулахгүйгээр цагдаагийн хамгаалалтад шууд улсын хил нэвтрүүлж буй.

Тэгвэл энэ долоо хоногт ОХУ-аас ачаа тээвэрлэж явсан жолооч, хүүхдүүдэд чихэр шидэж өгсөн хэрэг гарчээ.

Үйл явдлыг тодруулбал, 2020 оны 09 сарын 04-ний өдөр ОХУ-ын бараа бүтээгдэхүүний транзит тээвэр нэвтрэх явцдаа Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зам дагуу тоглож байсан хүүхдүүдэд авто машины цонхоор чихэр шидэж өгсөн зөрчил гарч 6,7,9,12 настай 4 хүүхэд, 5 настай 2 хүүхдийг асран хамгаалагчийн хамт тус сумын эмнэлэгт тусгаарлалтад авч, ариутгал халдваргүйтгэлийг хийлгүүлэн хяналт тавьж ажиллалаа гэж Сэлэнгэ Аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээлжээ. 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө