ЭМЯ: Сиэтлаас ирсэн дөрвөн хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 310 боллоо

ЭМЯ: Сиэтлаас ирсэн дөрвөн хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 310 боллоо

ЭМЯ-наас өдөр бүр хийдэг ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  улсын хэмжээнд есдүгээр сарын 3-нд хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрээр"Есдүгээр сарын 3-ны өдөр улсын хэмжээнд нийт 537 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Харин Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, есдүгээр сарын 2-нд тус нислэгээр ирсэн 83 настай эмэгтэй, 84 настай эмэгтэй, 63 настай эмэгтэй, 57 настай эмэгтэй нараас халдвар илэрсэн.

Бусад хийгдсэн шинжилгээнүүдийг танилцуулбал,

  • Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүний шинжилгээ
  • Тандалтын зорилгоор авсан 5 хүний шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолоочийн шинжилгээ
  • Наймдугаар сарын 20-нд Хонгконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 159 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний шинжилгээ
  • Тусгаарлалт, ажиглалтын байранд ажиллаж буй 29 хүний давтан шинжилгээ
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 47 хүний давтан шинжилгээ
  • Өмнөговь аймагт тусгаарлагдсан 2 хүний шинжлгээ
  • Сувилалд тусгаарлагдсан 3 хүний шижилгээнээс тус тус халдвар илрээгүй.

Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан тохиолдолын тоо нийт 310 боллоо. Үүнээс эдгэсэн хүмүүсийн тоо 296 буюу 95.4 хувь нь бүрэн эдгэрээд байна.

Одоогоор ажиглалтанд байгаа хүмүүсийн 16 нь сувилалд, 25 нь гэртээ байгаа бол 255 хүний ажиглалтын хугацаа бүрэн дууссан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 14 хүн эмчлэгдэж нийт 31 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна” гэж мэдээллээ.