А.Амбасэлмаа: Өчигдөр хийсэн 354 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй

А.Амбасэлмаа: Өчигдөр хийсэн 354 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй

ЭМЯ-наас өдөр бүр хийдэг ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  улсын хэмжээнд есдүгээр сарын 2-нд хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрээр"Есдүгээр сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 354 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Шинжилгээ хийгдсэн хүмүүсийг танилцуулбал:

  • Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний давтан
  • Сувилалд тусгаарлагдсан 8 хүний давтан
  • Тусгаарлан ажиглах байранд байгаа 37 хүний давтан
  • Тандалтын 4 хүний
  • Увс аймагт тусгаарлагдсан 5 хүний
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолоочийн сорьцоос коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 306 тохиолдол байна. Үүнээс 296 /96.7%/ хүн эдгэрсэн, Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 21, гэрийн ажиглалтад 46, ажиглалт тусгаарлалтын хугацаа нь дууссан 229 хүн байна. ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авсан 10 хүн эмчлэгдэж байгаагаас 9 нь хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Нийтдээ ХӨСҮТ-д 28 хүн ажиглалт, тусгаарлалтад байна" гэсэн мэдээллийг өглөө.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө