Гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа АНХААРАХ  зүйлс

Гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа АНХААРАХ зүйлс

Зөвхөн охид бүсгүйчүүд гэлтгүй эрэгтэй хүмүүс ч өөрийн арьсаа хамгаалж, гоё сайхан харагдахын тулд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх болжээ. Тэгвэл бид өдөр тутамдаа хэрэглэж буй тэдгээр бүтээгдэхүүнийг худалдан авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

1.ХАДГАЛАХ ХУГАЦАА- Худалдан авах гэж гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацааг хамгийн түрүүнд хэрэгтэй. Мэдээж ямар бүтээгдэхүүн гэдгээс хамаарч хадгалах хугацаа нь өөр байдаг. Paula's Choice вебсайтын үүсгэн байгуулагч, арьс арчилгааны талаар 20 гаруй ном бичсэн гоо сайхны мэргэжилтэн Паула Бегоны мэдэгдэж буйгаар суурь кремийн хадгалах хугацаа нь түүний савлагааны шахдаг хэсэг рүү нян орсон эсэхээс шалтгаалж зургаан сараас нэг жилийн хооронд байдаг аж. Харин өө дарагчийн хувьд гэвэл нэг жилээс 18 сар хүртэл хугацаанд хадгалж болох байна. Гэхдээ дээр дурдсаны нэгэн адил элдэв нян орохоос сэргийлэх хэрэгтэй.

Үүний тулд та бүтээгдэхүүн түрхэхдээ хэрэглэдэг багс ба спонжоо үргэлж  цэвэрхэн байлгах хэрэгтэй. Хэрвээ та бүтээгдэхүүнээ арьсандаа уусгахын тулд хуруугаа ашигладаг бол нүүрээ будахаас өмнө гараа тогтмол угааж заншаарай.

2.ҮЙЛДВЭРЛЭГДСЭН ГАЗАР- Тухайн бүтээгдэхүүнийг аль улсад үйлдвэрлэгдсэн болохыг заавал шалгаарай. Монгол шиг хуурай сэрүүн нөхцөлтэй оронд амьдардаг хүмүүсийн арьсанд Герман, Франц, Америк, Италид үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд илүү тохирдог гэсэн судалгаа байдаг.

3.БРЭНД -Гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авч байгаа бол аль брэндийн бараа гэдгийг харах нь зүйтэй. Бүтээгдэхүүний чанар, үнэ, орц зэргээрээ олонд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнийг сонгохыг таньд зөвлөе. Мэдээж шинээр гарч буй бүтээгдэхүүнийг хэрэглэж болох ч хаана үйлдвэрлэгдсэн, ямар брэндийн бүтээгдэхүүн гэдэг нь тодорхойгүй бол шууд татгалзаарай.

4.ҮНЭ-Үнэ дагаад чанар гэдэг. Хэт хямд бүтээгдэхүүн түүнийгээ дагаад хямд төсрөөр л хийгдсэн гэсэн үг. Түүнийгээ дагаад химийн орц нь нэмэгдэж байдаг.

5.ОРЦ НАЙРЛАГА -Аливаа бүтээгдэхүүнийг орц найрлагаар нь 3 ангилж үздэг байна.

  1. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн: Энэ нь удаан хугацааны турш хэрэглэсний дараа үр дүнгээ үзүүлдэг. Тус найрлагад, сүү зөгийн бал, тос, ургамлын ханд, өөх тос зэрэг багтдаг.
  2. Холимог найрлагатай бүтээгдэхүүн: Шинжилгээ сайтар хийсний дараа, хүмүүсийн хэрэглээнд нэвтрүүлдэг. Тус төрлийн бүтээгдэхүүний орцонд антиоксидантууд багтахаас гадна нэмэлт химийн бодис агуулагддаг. Мөн тухайн бүтээгдэхүүнд сорбин, бензойны хүчил, гиалуроны хүчил, пантенол, гидролизд, витамин Е зэрэг агуулагдсан эсэхийг шалгаарай. Учир нь эдгээр бодисууд нь хүний арьсыг гэмтээдэггүй аж. Харин газрын тос (батга үүсгэгч), пропилен гликол (харшил үүсгэгч), натрийн сульфат, глицерол (арьс хуурайшуулна) зэрэг найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.
  3. Химийн найрлагатай бүтээгдэхүүн- Эдгээр төрлийн бүтээгдэхүүн нь өтгөн, хурц үнэртэй байх бөгөөд хадгалах хугацаа нь урт байдаг. Мэдээж байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг бодвол, арьсанд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй бөгөөд удаан хугацаагаар хэрэглэвэл, үрэвсэл үүсгэх нь бий.

 

 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө