УИХ-ын ээлжит бус чуулганы сүүлчийн хуралдаанаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нарыг чөлөөллөө.
Мөн Жамсранжавын Болд, Даваанямын Даваа-Очир, Эрдэнийн Түвшинжаргал, Пүрэвээгийн Дэлгэрнаран нарыг СЕХ-ны гишүүнээр томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороо 17:00 цагт хуралдаж, СЕХ-ны дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм.