Кувейтийн тусламжаар баригдаж буй Түлэнхийн төв эмнэлгийг энэ онд багтаан ашиглалтад оруулна

Кувейтийн тусламжаар баригдаж буй Түлэнхийн төв эмнэлгийг энэ онд багтаан ашиглалтад оруулна

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг хүлээн авч уулзаж, Монгол, Кувейтийн харилцаа, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Манай улс Кувейтийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Тайширын усан цахилгаан станц, Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 400 гаруй км автозам, Монгол, Кувейтийн судалгааны төв, Баян-Өлгий аймагт баригдсан “Кувейт хотхон” зэрэг бүтээн байгуулалтыг хийсэн билээ.

Түүнчлэн Кувейтийн тусламжаар баригдаж буй Түлэнхийн төв эмнэлгийг 2020 онд багтаан ашиглалтад оруулахаар болжээ.

Энэ онд Монгол, Кувейтийн хоёр улсын  хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.

Эх сурвалж: ГХЯ