“Ажнай” талбайг сэргээн засварлалаа

“Ажнай” талбайг сэргээн засварлалаа

Өмнөговь аймгийн хүүхэд залуус, хөгшдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг “Ажнай” талбай нь сүүлийн жилүүдэд өнгө үзэмжгүй болж, хайс, хавтан, сандлууд нь эвдэрч, хэмхэрсэн байдалтай болсон юм.

Харин “Таван-толгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хөрөнгөөр тус талбайг сэргээн, засварлах ажлыг санаачилжээ.

Улмаар гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендер зарласны дагуу Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэм Говь” ХХК талбайн ажлыг гүйцэтгэсэн байна. Сэргээн засварлах ажлын хүрээнд “Ажнай” талбайн нийт хавтангуудыг шинээр сольж, 24 ширхэг сандал, 27 хогийн сав, 24 гэрэлтүүлэг тус тус суурилуулж, 36 м хашааг иж бүрэн шинэчлэн засварлажээ.