Монгол эмч нар ходоодны хавдрыг тайрах дурангийн хагалгааг нэвтрүүлэв

Монгол эмч нар ходоодны хавдрыг тайрах дурангийн хагалгааг нэвтрүүлэв

Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар ходоодны хавдрыг тайрах дурангийг хагалгааг Монголдоо амжилттай нэвтрүүллээ. Монголчууд уг хагалгааг хийлгэхийн тулд гадны өндөр хөгжилтэй орныг зорьж их хэмжээний мөнгө төлдөг гэх статистик байдаг байна. Харин монгол эмч нар уг хагалгааг хийдэг болсноор хавдрын эмчилгээнд шинэлэг, орчин үеийн аргыг нэвтрүүлсний зэрэгцээ монголчуудынхаа эрүүл, мэндэд хувь нэмрээ оруулж байна хэмээн эмч нарын багийн гишүүд хэлж байна. Дурангийн мэс засал нь жижиг шарх, богино хугацааны сэргэлт, хүндрэл, өвдөлт бага байдаг зэрэг давуу талтай аж.