Нэгдүгээр эмнэлгийн захирлаар Н.Лхажийг томилжээ

Нэгдүгээр эмнэлгийн захирлаар Н.Лхажийг томилжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, эмнэлгийн шинэ даргыг сонгожээ.

Тус зөвлөлийн 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн хурлын 15 дугаар тогтоолоор эмнэлгийн Ерөнхий захирлаар Эрүүл мэндийн удирдлагын магистр, Хүний их эмч Нацагдоржийн Лхажийг томилсон байна. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал байсан Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдсон тул шинэ удирдлагыг ийнхүү томилжээ.

Н.Лхажий нь 2013-2016 онд УНТЭ-т Эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан. 2016 онд АНУ руу магистрын зэрэг хамгаалахаар яваад эргэн ирж энэхүү албан тушаалд томилогдож байгаа аж.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө