ЭМЯ: 462 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ЭМЯ: 462 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн батлагдсан 297 тохиолдол, үүнээс эдгэрсэн 269, сувилалд ажиглалтад орсон 47, гэрийн ажиглалтад 16, ажиглалт тандалтын хугацаа дууссан 207 иргэн байгаа аж. Түүнчлэн 462 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.