Монголын үндэсний олимпын хорооны гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр болно.
Энэхүү ээлжит бус хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгох юм. МҮОХ-ны ерөнхийлөгчид МУГТ, олимпын аварга Н.Түвшинбаяр ганцаараа өрсөлдөж байгаа. Монголын үндэсний олимпын хорооны дүрмийн 14.4.5-д “Ерөнхийлөгчид нэр дэвшигч нийт саналын 50-иас дээш хувийг авсан тохиолдолд сонгогдсонд тооцно” гэж заажээ.
Харин МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид Ц.Бат-Энх, Ч.Наранбаатар, Ж.Отгонцагаан, Г.Пүрэв-Очир нар нэр дэвшжээ.