ШУУД: “Улаанбаатар гран при-2020” жүдо бөхийн тэмцээн үзэгчгүй болж байна

ШУУД: “Улаанбаатар гран при-2020” жүдо бөхийн тэмцээн үзэгчгүй болж байна

Монголын жүдогийн өдөрт зориулсан насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж байна.

Тус тэмцээнд эрэгтэй -60, -66, -73, -81, -90,100, эмэгтэй -48, -52, -57, -63, -70, 78 кг-ын жинд өрсөлдөнө.   Өнөөдөр 10:00-14:00 цагийн хооронд хасагдах шатны барилдаан болох бол 14:00-14:30 цагт нээлтийн ёслол болж, 15:00-18:00 цагт шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолоор өндөрлөнө.

Тэмцээнийг санаачлагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш нар, ерөнхий зохион байгуулагчаар Монголын жүдо бөхийн холбоо, ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний оператор “Ж-Мобайл”, “Оюуны Ундраа” групп, “Буянт Ухаа” спорт ордон, “MGT Mining” ХХК ажиллаж байна. Шагналын хувьд алтан медаль хүртсэн тамирчин нэг сая, мөнгөн медаль хагас сая, хүрэл медаль 250 мянган төгрөг дагалдах аж. Дэлхий дахинаа цар тахал дэгдээд буй энэ үед уг тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулж байгаа ч онлайнаар шууд дамжуулан үзүүлж байна.