Прага-Улаанбаатарын онгоц болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн дөрвөн иргэнээс халдвар илэрлээ

Прага-Улаанбаатарын онгоц болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн дөрвөн иргэнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас өдөр бүр хүргэдэг ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодын халдварын нөхцөл байдал, судалгаа, шинжилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Наймдугаар сарын 12-ны өдөр улсын хэмжээнд нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүнд коронавирус илрээгүй,  харин дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Энэ дөрвөн хүн нь наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 73, 20 настай эмэгтэй байна. Мөн Алтанбулагийн хилээр ойрын өдрүүдэд бид иргэдээ татан оруулсан. Тэдгээр иргэдээс Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан 24 настай эрэгтэй, 65 эмэгтэй ОХУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 297 тохиолдол батлагдлаа. Үүнээс 269 нь эдгэрсэн байна” гэлээ.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө