Иргэн М.Бат-Ирээдүй Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг эсэргүүцэн Архангай чиглэлд гүйхээр болжээ

Иргэн М.Бат-Ирээдүй Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг эсэргүүцэн Архангай чиглэлд гүйхээр болжээ

ОУХМ, ахмад гүйгч Б.Болдбаатар Говь-Алтай аймгаас Улаанбаатар хүртэлх 1000 км гаруй замыг гүйлт хийж туулахаар долдугаар сард замд гарсан билээ. Говь-Алтай аймгийн иргэн, Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатар Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж, өнгөрсөн бямба гаригт нийслэлд орж ирсэн юм.

Түүний энэхүү гүйлтээс урам зориг авсан М.Бат-Ирээдүй гэх 27 настай залуу өнгөрсөн Ням гаригт мөн УБ-аас Говь-Алтай хүртэл 1040 км гүйхээр нийслэлээс хөдлөөд байна. Тэрээр 24 хоногийн турш өдөр бүр бүтэн марафон буюу 42 км гүйхээр төлөвлөөд байна. Тэрээр Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг эсэргүүцэн энэхүү марафонаа эхлүүлжээ.