ЭМЯ-наас өдөр бүр хийдэг ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр манай улсын халдварын нөхцөл байдал, шинжилгээ судалгааны талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрээр, наймдугаар сарын 7-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид нийтдээ 621 хүнд шинжилгээ халдвар илрээгүй. Үүнд:
-Наймдугаар сарын 9-нд УБ-Франкфурт чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ
-Дархан-Уул аймаг, ХӨСҮТ, бусад ажиглах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн 30 ажилтан
-Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 36 хүний шинжилгээ
-Алтанбулагаар орж ирсэн ачаа тээврийн 16 хүний анхны шинжилгээнд коронавирус илрээгүй.
-Долдугаар сарын 21-нд Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ
-Тусгаарлах байранд байгаа 5 хүний давтан
-Цэргийн төв эмнэлэгт байгаа 11 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан 293 тохиолдол байгаагаас ХӨСҮТ-д 30 хүн байна. Эдгэрсэн 263 хүний 47 нь судвилалд, 23 хүн нь гэрт, 193 хүн нь ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалтад байгаа нэг хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт байгааг мэдээллээ.