ОУХМ Б.Болдбаатар 1040 км замыг 34 хоногт амжилттай туулан өнөөдөр нийслэлд иржээ

ОУХМ Б.Болдбаатар 1040 км замыг 34 хоногт амжилттай туулан өнөөдөр нийслэлд иржээ

ОУХМ, ахмад гүйгч Б.Болдбаатар Говь-Алтай аймгаас Улаанбаатар хүртэлх 1000 км гаруй замыг гүйлт хийж туулахаар долдугаар сард  замд гарсан билээ.

Тэрээр наймдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод хүрэхээр төлөвлөсөн бөгөөд Говь-Алтай аймгаас Улаанбаатар хүртэл нийтдээ 34 хоногийг зарцуулах юм.

Тэгвэл Говь-Алтай аймгийн иргэн, Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатар Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж, өнөөдөр нийслэлд ирлээ. Түүнийг угтах ёслолын ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулав. Ахмад тамирчин Буриадын Болдбаатар Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч бий болсны 90 жил, аймгийн Прокурорын байгууллагын 80 жилийн ойд зориулж, тамирчин хүний тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр гаргаж, ийнхүү гүйх санаачлага гаргажээ.