МҮОХ-ны Ерөнхийлөгчид Монголын анхны Олимпийн аварга Н.Түвшинбаяр нэр дэвшлээ. Тодруулбал, өнөөдөр МҮОХ-ны хараат бус, бие даасан сонгуулийн комисс хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарласан юм. Ийнхүү МҮОХ-ны Ерөнхийлөгчид Олимпийн аварга Н.Түвшинбаяр сонгогдохоор ганцаараа нэр дэвших нь тодорхой болсныг албан ёсоор зарлалаа.
Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал наймдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдах ажээ.
 
             
                                     
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        