Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцонд 62 настай иргэн нас баржээ

Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцонд 62 настай иргэн нас баржээ

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэн эх орондоо ирж ирсэн. Тодруулбал, өчигдөр орой 23:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд тус онгоц газардсан байна. Харин тус онгоцонд зорчиж явсан 62 настай Монгол улсын иргэн Б нас баржээ. Тэрээр 2019 оны арван хоёрдугаар сарын 9-нд эхнэр хүүхдийн хамт Австралид очсон байна. Талийгаач Б нь өвчний улмаас эмчийн хяналтад байсан ба энэ оны зургадугаар сарын 29-ны өдөр энэ долдугаар сарын нислэгт багтааж өгөх хүсэлтээ Улсын Онцгой комисст гаргаж, эх орондоо ирэх замдаа нас баржээ.