“Nike” компанийн 8 жил судалж хийсэн Премьер лигийн шинэ бөмбөг танилцуулагдлаа

“Nike” компанийн 8 жил судалж хийсэн Премьер лигийн шинэ бөмбөг танилцуулагдлаа

Английн Премьер лигийн 2020-2021 оны улирлын шинэ бөмбөгийг "Nike" компани албан ёсоор танилцууллаа.  Энэхүү шинэ бөмбөг нь "Nike компанийн  шинэ лабораторид хийсэн бөмбөгний нисэх үеийн тогтвортой байдлыг хадгалах  найман жилийн судалгааны үр дүн ажээ.

“Nike Flight” гэх тус бөмбөг нь сайжруулсан аэродинамик бүхий бөмбөгний дизайнд шинэ хувьсал хийснээр бүтээгджээ. Энэхүү шинэ технологи нь бөмбөгний гадаргууг бат бөх болгон сайжруулж нисэлтийн үед тэнцвэрээ хадгалан, агаартай харилцан үйлчлэх хөдөлгөөн буюу аэродинамикийг судалдаг технологи юм.

Бөмбөгний "Laser Crimson"хэмээх гадаргуу нь цохиход харьцангуй зөөлөн бөгөөд тод харагдаж, цэвэрхэн байдлаа удаан хадгалах онцлогтой аж. Премьер лиг нь Nike компанитай 2025 он хүртэл гэрээтэй ажиллах бөгөөд бөмбөгний чанарыг жил ирэх тусам сайжруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна.