Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Улаан загалмай байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэрээний хүрээнд дараах хүмүүнлэгийн ажлыг ирэх 4 жилд хамтран хэрэгжүүлнэ.
- Нүдний болор цайх өвчтэй 3000 хүнийг \жилд 500 орчим хүн\ үнэ төлбөргүй болор суулгах мэс заслын эмчилгээнд хамруулна.
- Эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх 1000 сургагч багшийг олон улсын хөтөлбөрийн дагуу бэлтгэнэ.
- Нүдний нарийн мэргэжлийн 50 эмчийг БНХАУ-д мэргэшүүлэх сургалтанд хамруулна.
- Замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлж, холын замд яаралтай тусламж үзүүлэх хоёр төв байгуулах юм байна.