Өчигдөр Чех улсад сурдаг монгол оюутан тус улсаас гарч 25 хоногийн турш ачааны автомашинд дайгдан, ОХУ-аар дамжин эх орондоо ирж, Сэлэнгэ аймагт байх Алтанбулаг боомтоор хил нэвтрэх гэсэн боловч, манай улсын хил, гаалийн ажилчид түүнийг хил нэвтрүүлэхгүй, буцаад яв, ОХУ руу буц гэсэн шаардлага тавьсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ.
Тэгвэл энэхүү оюутан эмэгтэйг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болохыг албаны эх сурвалж хэллээ. Түүнийг өглөө/2020.07.30/ 09:00 цагт хилээр нэвтрүүлж, Сэлэнгэ аймагт тусгаарласан байна.
Тус оюутан 48 цагийн туршид ОХУ, Монгол улсын хилийн заагт байсан бөгөөд түүнд идэх хоол болоод бие засах газар байхгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж, УОК-ыг маш удаан ажиллаж байгааг шүүмжилж байсан юм.
Чех улсаас ирсэн ?? оюутан охин, ачааны машины ??жолооч нар Монгол улсын хилээр нэвтэрлээ ?
— Э.Одбаяр Dēmos.mn ᠵᠣᠨ (@Odbayar1206) July 30, 2020
Шинжилгээ авах гэж бна. Охин бүгдэд нь талархал илэрхийллээ.
УОК дараагийн хүмүүсээ хүлээн авах бэлтгэлээ хангаж ажиллахыг ШААРДАЖ бна!
Гадаадад гацсан Монголчууд хөдөлгөөн үрэлжилж бна pic.twitter.com/xc9FcVa82v