“Ааваа бид ирлээ” гэсэн лоозон барьсан хүү, БНСУ-д Консулын гадна хонож байсан уу

“Ааваа бид ирлээ” гэсэн лоозон барьсан хүү, БНСУ-д Консулын гадна хонож байсан уу

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 17:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан билээ. Тэгвэл тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирсэн бөгөөд үүнээс жирэмсэн болон асран хамгаалагчтай 25, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 50, өндөр настан, асран хамгаалагчтай 36, бага насны хүүхэдтэй гэр бүл 41, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 110 иргэн ирсэн гэх албаны мэдээлэл бий. 

Харин тус нислэгээр ирсэн нэгэн хүү “Ааваа бид ирлээ” гэсэн лоозон барьсан нь өнөөдөр олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан тариад байна. Тэгвэл БНСУ-д гацаад байгаа монголчууд элчин сайдын яам болоод консулын гадна суулт зарлаж, тус газарт хонож буй зураг олон нийтийн сүлжээнд тархаж байсан юм. Харин “Ааваа бид ирлээ” гэсэн лоозон барьсан хүү БНСУ дахь Монголын консулын газрын гадна хонож байсан байж болзошгүй байна.