Л.Эрдэнэчимэг: Зочид буудлын өрөө тус бүрд Моносын зүгээс 50 мянгын татаас өгье

Л.Эрдэнэчимэг: Зочид буудлын өрөө тус бүрд Моносын зүгээс 50 мянгын татаас өгье

Коронавирус цар тахлаас сэргийлэх зорилгоор манай улс хилээ хааж, гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн нислэг үйлдэж авч ирж буй. Одоогоор эх орондоо ирэх хүсэлтэй иргэд 10 мянга гаруй болсон талаар албан эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 

Харин гадаадад гацсан монголчуудын нөхцөл байдал нэлээдгүй хүндэрсэн талаар эх сурвалжууд мэдээлж буй. Мөн эх орондоо ирсэн иргэд онгоцны хоёр талын тийзны мөнгө болоод 21 хоног тусгаарлагдах төлбөрөө өөрсдөө хариуцаж байгаа юм. Энэ ч тэднийг эх орондоо ирж чадахгүй байх томоохон шалтгаан болж байгаа эх сурвалжууд онцолж байна.

Харин АН-ын эмэгтэй гишүүд нийлж, Иргэний онцгой комисс /ИОК/-ыг байгуулж, гадаадад гацсан монголчуудын эрх ашгийн хамгаална гэж мэдэгдсэн. 

Тэгвэл Монос компани тус хөдөлгөөнд нэгдэж байгаа бололтой. Учир тус компанийн захирал Л.Эрдэнэчимэг өөрийн твиттер хуудастаа “Иргэний онцгой комиссоос гаргасан мэдэгдлийн дагуу уулзаж, тусгаарлах байрны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтээ гаргалаа. 100 хүн авах зочид буудлын өрөө тус бүрт Моносын зүгээс 50мянган төгрөгийн өдрийн татаас өгье. Хамтран ажиллах компаниуд холбогдоно уу” гэжээ.