Энэ Лхагва гаригт ДЭМБ-ын эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн захирал Майкл Райан “Туршилтын үр дүн сайн байсан ч коронавирусийн вакциныг 2021 он хүртэл эхлүүлэхгүй. Вакцин амжилттай болсон ч одоо шууд хийх боломжгүй. Тиймээс ирэх жилээс хийж эхлэх төлөвлөгөөтэй байна” хэмээн мэдэгджээ.
Тэрээр “Зарим эмүүд ч туршилтын гуравдугаар шатанд хүрсэн бөгөөд бүгд сайн үр дүн үзүүлж байгаа. Вакцин хэрэглэж эхлэхээсээ өмнө түүний аюулгүй байдал, үр ашгийг маш сайн тооцоолох хэрэгтэй. Мэдээж үүнд тодорхой хугацаа шаардагдана. Улс орнуудын орлогын түвшингээс үл хамааран бүх хүмүүст вакцин хийлгэх шаардлагатай байгаа” хэмээн онцоллоо.
Шинэ коронавирусийн халдвар 2019 оны сүүлээр БНХАУ-д бүртгэгдэж, ихэнх улс оронд тархаж, ДЭМБ-аас 3-р сарын 11-ний өдөр тахлын шатанд хэмжээнд хүрсэн талаар зарласан юм. Тус байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр дэлхийн хэмжээнд 14.9 сая гаруй хүн халдвар авч, 616 мянга гаруй хүн нас бараад байна.
Эх сурвалж: https://tass.ru/obschestvo/9031867