А.Амбасэлмаа: Эдгэрээд сувилал руу шилжсэн 20 гаруй хүнээс халдвар дахин илэрсэн

А.Амбасэлмаа: Эдгэрээд сувилал руу шилжсэн 20 гаруй хүнээс халдвар дахин илэрсэн

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Covid-19 бол урьд өмнө тохиолдож байгаагүй шинэ вирус учир бүрэн судлагдаж дуусаагүй байна.

Гаднын орнуудад хэдий эмчлэгдэж, сөрөг шинжилгээний хариу авсан ч дахин коронавирус илрэх тохиолдол цөөнгүй гарч байгаа. Манайд ч мөн ийм тохиолдол гарсан. Эдгэрсэн гэж үзэн дараагийн шатны сувилалд шилжүүлсэн иргэдээс 22, 23-д нь дахин коронавирус илэрсэн. Гэхдээ эдгээр иргэд нь дараагийн шатны сувилалд шилжсэн байсан тул санаа зовох, айх асуудал байхгүй” гэж мэдээллээ.




Өнөөдөр үхэр өдөр

47 минутын өмнө