ЭМЯ: Хоёр хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтанд байсан эмэгтэй ХӨСҮТ-д амаржлаа

ЭМЯ: Хоёр хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтанд байсан эмэгтэй ХӨСҮТ-д амаржлаа

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долоодугаар сарын 18-нд нийт 113 хүний сорьцод шинжилгээ хийхэд  коронавирус илрээгүй.  Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний 31 цэрэгт давтан шинжилгээ хийхэд коронавирс илрээгүй. Нийтдээ 113 дайчин эх орондоо ирснээс одоогийн байдлаар 53-аас нь коронавирус илэрсэн.

Шинжилгээг задалж хэлбэл,

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ

-Тандалтын зорилгоор 1 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүн, тандалтын зорилгоор 9 сорьц

-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 38 жолоочийн сорьцод  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр 2 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс  гарч, дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Тодруулбал,  26 настай эрэгтэй 26 хоног эмчлэгдэн гарлаа. Мөн 24 настай эмэгтэй 20 хноног эмчлэгдэн гарлаа. Монгол Улсад онош батлагдсан 287 тохиолдол байгаагаас 213 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл 62 хүн хөнгөн, 12 хүн хүнд байна. Мөн эмчилгээнд нэг жирэмсэн хүн байна. Гэрийн ажиглалтад хяналтад байсан эмэгтэй өнөөдөр өглөө ХӨСҮТ-д амаржлаа.  ХӨСҮТ-д 120 хүн эмчилгээ, тандалт, хяналтын дор байна” гэж мэдээллээ.