Томчуудын хариуцлагагүй байдлаас үүдэж нялх балчир хүүхдүүд тогонд цохиулж амиа алдах тохиолдол удаа дараа гарч байна. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цайз зах орчим таван настай хүү тогонд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2019.06.55/ 20:30 цагийн орчимд гарчээ.
Таван настай хүү хашаандаа тоглож байгаад газар доорх цахилгааны холбооны утасыг даруулж тавьсан төмрөн дээр унаж нас барсан байна. Албан ёсны дүгнэлт гараагүй боловч тогонд цохиулсан байж болзошгүй аж. Сүүлийн өдрүүдэд бороо хур ихтэй байгаа тул нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хороолол дах цахилгааны шаардлага хангааагүй ил задгай утас, шугам сүлжээнээс болгоомжлохыг анхааруулж байна.