"Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай" асуудлаар холбогдох хууль, тотоолын төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай ажиллахаар бүтцийг боловсруулжээ.
Ерөнхий чиг үүргийн яамд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалахын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яам байна.
Харин Барилга, хот байгуулалтын ЯАМ, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Соёлын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамд чиглэлийн яамд хамаарах бөгөөд Ерөнхий сайд, Шадар сайд, Засийн газрын Хэрэг эрхлэх газрын гээд нийт 17 сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтана гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.
Мөн хэрэгжүүлэгч 23, тохируулагч 12 агентлагтай ажиллана. Биеийн тамир спортын хороог Ерөнхий сайдын дэргэд байгуулахаар боловсруулжээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
ҮЗЭХ: