УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжилж өчигдөр шөнө 23.00 цагийн үед дуусч, шийдвэрээ танилцууллаа.
Шүүхийн шийдвэрээр түүнийг гэм буруутайд тооцсон. Ингээд энэ сарын 6-ны 09.00 цагт түүнд ял оноох шүүх хурлыг хийхээр товлосон юм.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ:
Халдашгүй байдлын дэд хороо мөн уг хуралдаантай зэрэгцэн хуралдаж "Ж.Эрдэнэбат цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үед Үндсэн хуулийн 23-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний бүрэн эрх нь дуусгавар болоогүй байсан бөгөөд хуульд заасан дээрх процессийг хангалгүйгээр Ж.Эрдэнэбатыг цагдан хорьж, үргэлжлүүлэн шүүх ажиллагаа явуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан УИХ-ын бүрэн эрхэд халдсан ноцтой, хууль зөрчсөн үйлдэл болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн чанд сахина/, мөн зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох тухай заалтууд зөрчигдсөн, ХУУЛЬ БУС ПРОЦЕСС ЯВАГДАЖ БАЙНА гэж дэд хорооны гишүүд үзэж байна" гэсэн байна.