Өнөөдрийн чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон. Удахгүй Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батална. Энэ удаа дөрвөн яамыг нэгтгэж, гурван яамыг шинээр байгуулна гэх мэдээлэл бий. Тодруулбал, Эрүүл мэндийн яамыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай, Барилга хот байгуулалтын яамыг, Зам тээврийн хөгжлийн яамтай нэгтгэнэ гэсэн сураг байгаа юм.
МӨН
- Соёлын яам
- Эдийн засгийн яам
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яамыг шинээр байгуулна гэх мэдээлэл ч байна.
Ямартай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-аас дөрвөн гишүүн л сайдаар давхар ажиллах боломжтой болсон. Бусад нь гаднаас томилогдоно.
Тэгвэл сайд нар нь "давхар дээлтэй" ажиллах дөрвөн яам тодорхой болжээ. Тодруулбал, Тэргүүн Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайд нар давхар дээлтэй байхаар болжээ.
Тэргүүн Шадар сайдад-Ө.Энхтүвшин
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга-Л.Оюун-Эрдэнэ
Хууль зүй дотоод хэргийн сайд- С.Бямбацогт эсвэл Н.Энхбаяр
Сангийн сайд- Ч.Хүрэлбаатар нарыг ажиллана гэх мэдээлэл байгаа юм.