Монгол Улс төвийг сахих тухай статусгүй болсон, Д.Цогтбаатар сайдад төвийг сахих статусыг сурталчлахгүй байхыг даалгасан тухай мэдээлэл цацагдаад буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас МАН-ын хурлын үеэр тодруулахад “Манай улс хэзээ ч төвийг сахих статустай байгаагүй. 2015 онд тухайн үеийн Ерөнхийлөгч ийм байр суурь гаргасан, төвийг сахих статустай болгох гэж оролдсон. Гэвч манай улстай харьцдаг гадаад бодлогын ихэнх экспертүүд энэ байр суурийг ойлгохгүй байна гэсэн тул зогсоосон. Монгол Улс өөрийн амжилттай явж ирсэн гадаад бодлоготой орон. Би хэзээ ч төвийг сахих байр суурийг дэмждэггүй. Монгол Улс өөрийн байр сууриа илэрхийлэх эрх чөлөөгөө авч үлдэх ёстой” гэв. Мөн ҮХ-ийн 6.2 заалтын талаар “Алибаба дээр Монголын газар нутаг зарагдах ёсгүй. Энэ бол худлаа мэдээлэл” гэсэн хариултыг өглөө.