С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул НЗД-ын тамга тэмдгээ, бодлогын баримт бичгийн хамт Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд хүлээлгэн өгч байна.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан орон нутгийн сонгууль хүртэл НЗД-ын албыг Үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болж байгаа ажээ.
Мөн энэ үеэр тэрбээр хотын даргаар ажилласан 460 хоногийн тайлангаа мэдээлсэн юм.