Тангараг өргөж буй гишүүд амны хаалт зүүсэнгүй

Тангараг өргөж буй гишүүд амны хаалт зүүсэнгүй

Энэ удаагийн сонгууль онцлогтой, дуулиантай болж өнгөрлөө. Учир нь Монгол Улсын УИХ-ын найм дахь сонгууль цар тахлын үед болсон бөгөөд, өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд, ажиллаж, амьдарцгааж байгаа юм.

УИХ-ын 2020 оны сонгуулиар байгуулагдсан найм дахь парламентын анхдугаар чуулган өнөөдөр 12:00 цагт Төрийн ордонд эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Төрийн тэргүүн Анхдугаар чуулганыг нээн үг хэлж, СЕХ-ноос ирүүлсэн УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцуулсны дараа Нэгдсэн чуулганы танхимд УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөж байна. Харин энэ үеэр бүх гишүүд халдварт өвчний дэглэмийг зөрчин амны хаалтгүй байсан бөгөөд сонгуулийн сурталчилгаа, гишүүний үнэмлэх гардан авах үеэр ч амны хаалт ашиглах, зай барих дэглэмийг зөрчиж байсан юм.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө