МАН-аас Эрдэнэт болон Баянгол дүүрэгт нэр дэвшсэн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадаагүй.
Гэхдээ Монголын төрд 28, 30 жил ажилласан хашир туршлагатай хуульчид тул цаашид нам нь “ашиглах” хэрэгтэй гэж шийдсэн байна. Тодруулбал, нэгийг нь Үндсэн хуулийн цэц рүү, нөгөөг нь Хүний эрхийн комисс руу томилох асуудал яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.