Сонгуулийн санал хураалтын дүнгээр улсын хэмжээнд хамгийн олон буюу 53651 санал авч сонгогдсон нэр дэвшигч УИХ-ын гишүүн Н.Учрал байлаа. Ингэснээр тэрбээр хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдон ажиллах нь.
Харин улсын хэмжээнд хамгийн бага санал авсан нэр дэвшигч МАН-аас Дундговь, Говьсүмбэр аймагт өрсөлдсөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг байлаа. Тэрээр 10175 хүний санал авсан бөгөөд ийнхүү хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Харин хамгийн олон санал авсан эмэгтэй нэр дэвшигч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байв. Тэрээр 37457 хүний санал авчээ.