Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан авто замын голд байрлуулсан шар хайс хүчтэй салхины улмаас унасан.
Улмаар замын хөдөлгөөнд оролцож байсан зарим автомашин болон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал гарсныг холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг даалгалаа.
Зургадугаар сарын 15-ны шөнө хүчтэй салхины улмаас эгнээ тусгаарлагчаар тавьсан шар хайснууд унаж иргэдийн өмч хөрөнгөд хохирол учруулаад байсан юм.